“Залуус 1, 2” хорооллын зураг төсөл бэлэн болжээ

“Залуус 1, 2” хорооллын зураг төсөл бэлэн болжээ

“Залуус 1, 2” орон сууцны хорооллын зураг төсөл бэлэн болсон талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв. 2021 оны улсын төсвөөс энэ төсөлд мөнгө тавиагүй тул зураг төслийг л дуусгажээ.

Улаанбаатарын хүн амын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууц нийлүүлэхийн тулд “Залуус” хорооллыг барина.  Хотхоныг Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байрлах 57 га талбайд барина.

Нийт 5616 айл аж төрөх боломжтой шинэ хотхон нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үйлчилгээний байгууламж, спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагаас бүрдэнэ.

“Залуус-1” хорооллын инженерийн дэд бүтэц, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоо дохиолол зэргийг хотын төвлөрсөн системд холбох юм. Тус газрын одоогийн хүчин чадалд нийцүүлбэл 1.000 орчим айлыг төвлөрсөн дулааны системд холбох боломжтой. Бусад төлөвлөсөн өрхийг дулаанаар хангахын тулд бие даасан станц барихаар БХБЯ судалж байна.

Хорооллын барилга угсралт энэ хавар эхэлнэ.