
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилжээ.
Тэрбээр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг орлон давхар гүйцэтгэж байжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2022.01.17/ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.