Монголбанк 999 сорьцтой цагаан мөнгө худалдаалж байна

Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандартын дагуу цэвэршүүлж, мөнгөжүүлсэн 999 сорьцтой цагаан мөнгийг /silver/ гулдмай болон үрлэн хэлбэрээр дотоодын зах зээл дээр худалдаалж байна.


Цагаан мөнгөн гулдмай нь 31.1 грамм, 1 кг жинтэй бөгөөд үрлэн мөнгө нь 4 килограммаар савласан юм.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас болон 329677 дугаар утаснаас лавлана уу.