Л.Оюун-Эрдэнэ: "Б.Баттөмөр гишүүний зарласан, УИХ-ын 20 гишүүн бол мөсөн уулын ердөө оргил"

"Б.Баттөмөр гишүүний зарласан, УИХ-ын 20 гишүүн бол мөсөн уулын ердөө оргил"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл өгч байна. Тэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой, сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Б.Баттөмөр гишүүн Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 гишүүнийг зарласан. Энэ бол ердөө эхлэл, мөсөн уулын орой хэсэг юм. Манай олон томоохон улс төрч Хөгжлийн банкны ард байсан. Тэдний заримынх нь сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлсэн, томоохон компаниуд УИХ-ын гишүүнийг өөрсдийнхөө утсан хүүхэлдэй болгосон” гэв.   

Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 150 гаруй тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ. Ерөнхий сайд Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай” гэсэн юм.