"Рио Тинто групп 2021 онд Монгол Улсад 544 сая ам.долларын татвар төлсөн"

"Рио Тинто групп 2021 онд Монгол Улсад 544 сая ам.долларын татвар төлсөн"

Рио Тинто группийн Монгол Улсад төлсөн татвар, ил тод байдлын талаар тус компанийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэнгээс тодрууллаа.

Тэрээр "Рио Тинто ил тод байдал бизнесийн ёс зүйг үндсэн үнэт зүйлээр авч үздэг. Аливаа үл ойлголцол, тодорхойгүй байдал нь мэдээллийн ил тод биш байгаагаас үүдэлтэй гэж үздэг. Тиймээс Рио Тинто компани уул уурхайн салбартаа анхдагчаар 2010 онд өөрийнхөө төлсөн татварыг бүгдийг нь нээлттэйгээр олон улсад зарлаж ирсэн. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа төлсөн татвараа улс бүрээр нь гаргадаг болсон.

Монгол Улсад 2021 онд 544 сая ам.долларын татвар хураамж, ашигт малтмал ашигласны төлбөрийг төлсөн. Энэ нь татвар төлөгдсөн 6 төгрөг болгоны 1 нь Рио Тинто, Оюутолгойгоос төлөгдөж байна. Ерөнхий дүн нь Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нэг жилийн төсөвтэй дүйцэхүйц хэмжээний татвар төлсөн гэж ойлгож болно” гэв.

Дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг тус компани 2010-2021 онуудад Монгол Улсад нийт 3.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамж төлсөн байна.