Apple, Google, Microsoft компаниуд нууц үг ашиглахаа болино

Өчигдөр буюу тавдугаар сарын 5-д Дэлхийн нууц үгний өдөр тохиосон. Тэгвэл нууц үг өнгөрсөнд түүх болон үлдэж магадгүй боллоо.

Tech giants' revenue surge amidst Covid-19, report massive profits for April-June Quarter


Учир нь Apple, Microsoft, Google компаниуд хамтран гар утас, веб хөтөч, компьютертоо нууц үггүйгээр нэвтрэх технологийг хөгжүүлж байна.

Нууц үг шаардахгүйгээр хэрэглэгчийг таних технологи холын зүйл биш бөгөөд хүмүүсийн өргөн хэрэглэдэг "Chrome, Edge, Safari" веб хөтчүүд, компьютерын "Windows, macOS", гар утасны "Android, iOS" үйлдлийн системүүдэд ирэх жилээс турших юм.

Хэрэглэгчид утас, аппликейшн, веб хөтөч, компьютероо холбож аль нэгэнд нь нэвтрэхдээ нэг төрлийн баталгаажуулалт хийх аж.

Ингэхдээ "passkey" хэмээх өвөрмөц криптографийн токен ашиглах бөгөөд баталгаажуулах арга нь "PIN" код, "Pattern", хурууны хээ зэргийн аль нь ч байж болно.

Улмаар хэрэглэгчид олон ухаалаг төхөөрөмж, интернэт платформд олон төрлийн нууц үг зохиож, түүнийгээ цээжлэх хадгалах шаардлагагүй болно гэж үзэж байна.

Мөн хэрэглэгч ямар ч платформ руу нэвтрэхийн тулд өөрийн ашигладаг аль нэг төхөөрөмжөөс баталгаажуулах тул мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл бага аж.

Эх сурвалж: TheVerge