“Баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж ирэх сарын 6-нд морьтой жагсаал хийнэ”

“Баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж ирэх сарын 6-нд морьтой жагсаал хийнэ”

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.

Түүнчлэн уяачид “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадам Монголоороо байж чадахааргүй болох нь. Үндэсний баяр наадам бол соёлын өв юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой.

Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрсээр байна. Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна

УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй. Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя” гэв.