"Чингис хаан” нисэх буудлын чиглэлд автобус 05:00-01:40 цагийн хооронд үйлчилж байна

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн.

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж буй нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог.

Цагийн хуваарь:

  • Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40, орой 20:50, 21:50 цагуудаас
  • Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.