Есөн жил хэрэгжсэн гэрээгээ баталгаажуулав

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Япон улсын Сисмекс корпорацийн Олон улсын бизнес хэлтсийн менежер Фужита Киозоутай хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар уулзаж санал солилцов.

ЭМЯ болон Япон улсын Сисмекс корпорацийн хооронд энэхүү эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, лабораторийн гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээг 2008 онд байгуулсан бөгөөд 2011, 2014 онуудад уг гэрээний хугацааг сунган амжилттай хэрэгжиж байгаа юм.