Ц.Гарамжав гишүүн сэтгүүлчдээс уучлалт гуйжээ

Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчныг хүний нэр хүндийг гутаан доромжлоход ашиглаж байна. Ажил хийсэн ч гүтгэж хийгээгүй ч гүтгэгдэж ёс суртахуунгүй байдал газар авсаар байна” хэмээн сэтгүүлчдэд эрүүгийн шийтгэл хүлээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олны дунд яригдаж, бүр хэлэлцүүлэг хүртэл өрнөөд амжсан юм.

Тэгвэл өнөөдөр эрхэм гишүүн байнгын хороон дээр ярьсан “эвгүй зүйл”-дээ сэтгүүлчдээс уучлалт хүссэн сурагтай.