"Хүүхэд харах үйлчилгээ"-нд 3000 орчим хүүхэд хамрагдана


Нийслэлийн боловсролын газраас хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Хүүхэд харах анхны үйлчилгээг тав, зургаадугаар сард хэрэгжүүлсэн байна.

Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас 2015-2016 онд нийслэлийн хэмжээнд 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэсэн квот өгсөн.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйлчилгээгээ эхлээд явж байна. 389 хүүхэд харагчийн үйлчилгээн нийслэлийн хэмжээнд нийт 1885 хүүхэд хамрагджээ.

Мөн есдүгээр сарын нэг нь гэхэд 3000 орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой гэж харж байна гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хэллээ.