Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бололтой


Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ энэ сарын 2-6-ны өдрүүдэд тодруулна.

Намууд удирдах төвшний хуралдаанаараа нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Өнөөдрийн байдлаар АН-аас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлтэй арав гаруй хүн байр сууриа илэрхийлээд байна. Тэгвэл өнөөдөр өдрийн “Өдрийн сонин”-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэх гарчиг бүхий ярилцлага өгчээ.

Тэрбээр “Манай нам ард түмнийхээ дунд хамгийн өндөр рейтингтэй, итгэл хүлээж чадахуйц хүнээ дэвшүүлэн гаргах шударга зарчмыг баримтлан нэр дэвшигчээ сонгосон” гэжээ.