Монгол эрчүүд бусад орныхноос 10-15 жилээр богино насалдаг


“Монго эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” VIII чуулган өнөөдөр Улаанбаатарт эхэлж байна. Энэ талаар ДЭМБын Монгол дахь суурин төлөөлөгч, НЭМХ-ээс сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсад эрэгтэйчүүдийн нас баралтын төвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэлзүйн онцлог, уламжлал болон насны үечлэлээс хамаарч 1-5 жилээр бага байдаг гэнэ.

Мөн тамхи, архи болон замын осол гаргаж байгаа гурван хүн тутмын хоёр нь эрэгтэй хүн байдаг зэргээс шалтгаалан манай улсын эрэгтэйчүүд бусад оронтой харьцуулахад 10-15 жилээр бага насалдаг байна.

Тиймээс чуулганаар “ Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, гадаадын эрдэмтэн, профессор эмч нарын илтгэлийг сонсох юм.