Казино гэдэг юмаар орж гарч байсан нь үнэн


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд ширүүхэн маргаан өрнөсөн бөгөөд энэ үеэр бие биенээ "казиночин" хэмээн дуудсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас news.mn сайтьн сэтгүүлч тодруулахад "2007-2008 онд би АНУ-д оюутан байсан. Ирээд хэсэг хугацаанд нам, төрийн ажил хийгээгүй. Энэ хугацаанд казино гэдэг юмаар орж гарч байсан нь үнэн. Гэхдээ би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй. Нийтлэг жирийн иргэд яаж явдаг тэр жишгээр орж гарсан нь үнэн" хэмээн хариулжээ.