Төрийн банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайханг томиллоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д. Баярсайхан зурган илэрцүүд Төрийн банкны ТУЗ-ийн тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д. Баярсайханыг ерөнхий захирлаар томилжээ. Мөн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Цэндсүрэнг томилсон байна. Түүнчлэн банкны хувьцаа эзэмшигчийн тогтоолоор Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, ТУЗ-ийн гишүүнээр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Сайнзориг, Сангийн сайдын зөвлөх П.Пүрэвжав, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Дорждэмбэд, ТУЗ-ын хараат бус гишүүнээр М.Батжаргал, А.Ганзориг нарыг ажиллуулахаар болжээ.