АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хойшлуулснаа ингэж тайлбарлав

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо өнөөдөр хуралдуулахаар товлосон байсан ч дараах шалтгааны улмаас хойшлуулжээ. Тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ:


“Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэжээ.