Хүүхэд хамгааллын тогтолцоог сайржуулах чиглэлд хамтран ажиллахыг хүслээ

УИХ-ын дарга М. Энхболд өнөөдөрНҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберто БенесНҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх таван жилийн үйл ажиллагааны чиглэлийн талаар УИХ-ын даргад танилцуулаад Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ УИХ-тай хүүхэд хамгааллын тогтолцоог сайржуулах, агаарын бохирдлыг бууруулах, хүн амын тэгш байдлыг хангах зэрэг өргөн цар хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга М.Энхболд ноён Роберт Бенесийн саналыг улс орны нийгэм, эдийн засаг байдалтай уялдуулан хэрэгжүүлэх тал дээр анхаарах болно хэмээгээд УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар ажиллаж буйг дуулгав