​“Дархан хотын баяр, төвийн бүсийн түншлэл 2016" үзэсгэлэн болно

“Дархан хотын баяр, төвийн бүсийн түншлэл 2016" үзэсгэлэн ирэх амралтын өдүүдэд тус аймгийн Биеийн тамир спортын газар, Найрамдал талбайд болох юм байна. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ жил Дархан хотын 55 жилийн ойгоор болж буйгаараа онцлогтой ажээ.

Үзэсгэлэн төвийн бүсийн болон аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх борлуулалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.

Энэ үеэр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумын ЗДТГазар үйл ажиллагаагаа сурталчлах, сум орон нутгийнхаа шилдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж борлуулалтыг дэмжин ажиллах зэрэг шинэлэг ажлуудыг өрнүүлэх юм. Түүнчлэн жил бүр ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж иргэд, ААН-ийг дэмжин ажилладаг ХААН банк нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх юм байна.