"Хүүхдийн автобус"-уудыг шалгаж эхэллээ

Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий боловсролын сургуулиудын “Сургуулийн автобус”-уудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Тээврийн газартай хамтран 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд үзлэг шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобусыг шалгах юм гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.