Улаанбаатарт 20 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын баруун хэсгээр, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.