Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ2016 оны орон нутгийн буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 19-нд болох учиртай. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвслийн 15212 нэр дэвшигч 7282 мандатын төлөөр өрсөлдөх учиртай. Нэр дэвшигчид энэ сарын 17-ны өдрийг хүртэл сурталчилгаа хийх юм.