С.Батболд, Д.Хаянхярваа нарыг МАН-ын Удирдах зөвлөлөөс хаслаа



МАН-ын бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг даргын ажлаа өгөөд буй С.Батболд нарыг ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор намын Удирдах зөвлөлөөс гишүүнээс хасжээ. Тэдний орон тоонд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулсан байна.

Бага хурал өчигдөр 21.00 цагийн үед завсарлаж, УИХ-ын даргатай холбоотой асуудлаар Удирдах зөвлөл хуралдсан. Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэжээ. Мөн намын дарга У.Хүрэлсүх "Та ажлаа өг, би ч бас өгье" гэсэн саналыг тавихад УИХ-ын дарга боломжгүй гэж хариулсан байна. Үүний дараагаар Удирдах зөвлөл УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох нь зүтэй гэсэн тогтоол гаргаж, Бага хуралд оруулан гишүүдээс санал хураалт авчээ.

Ингэснээр Бага хуралд оролцсон гишүүдийн 95 хувь нь УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэж үзэж, Удирдах зөвлөлийн тогтоолыг баталсан байна.