Ким Жон Ун АНУ-ын эрх баригчдад хандан хориг арга хэмжээг хэсэгчилэн цуцлах санал тавьжээ


Умард Солонгосын зүгээс АНУ-ын эрх баригчдад хандан “Олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалбал хариуд нь цөмийн зэвсгээс ангижрах алхмыг шат дараалан хийж эхлэх санал”-ыг нь хүлээн авахыг уриалжээ. 

Ханойн уулзалтын үеэр сөргөлдөөнийг зогсоож, Солонгосын хойгт энх тайвныг тогтоож, тогтвортой байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэхээр зориг шулуудсанаа тус орны удирдагч Ким Жон Ун батлан илэрхийлж байсан байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах байр сууриндаа бид баттай зогсож байгаа бөгөөд Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн оноос хурдацтай сайжирч байгаагаас харахад бид аливааг ажил хэрэг болгох шийдвэр гаргавал боломжгүй зүйл гэж байхгүй гээд хоригийг цуцалбал аль алиндаа ашиг тустай байх үр дүнд хүрч чадах юм” хэмээн Умардын цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл АНУ-тай дахин яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухайгаа өмнө нь мэдээлж байсан билээ.