БНСУ манай улсаас аргалын цог хорхой 200 ширхэгийг нутагшуулахаар авчээ

БНСУ-ын  Байгаль орчны газар Монгол Улсаас аргалын цог хорхой 200 ширхгийг авч эх орондоо хүргэжээ.   Уг ажил нь хоёр улсын Байгаль орчны газрын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ба ингэснээр тус улсад устаж алга болсон шавьжны нэгэн төрөл болох аргалын цог хорхойг дахин нутагшуулах, үржүүлэх боломжтой болох юм байна. 

Аргалын цог хорхой нь Өмнөд Солонгос улсад 1970 он хүртэл байсан боловч, бэлчээрийн аж ахуйн оронд фермерийн аж ахуй хөгжиж, газар тариалангийн талбай нэмэгдэх болсонтой холбогдуулан сүүлийн 30 жил гаруйн турш огт бүртгэгдээгүй, устаж алга болсон хорхой шавьжны нэг юм.    Монголоос Солонгост аваачсан аргалын цог хорхойг шавьж, хорхой судлалын төвд тусгай орчинд үржүүлэн дасан зохицсоны дараа байгальд нь тавих юм байна.