Ч.Уранхолбоо: Улс төр бол миний байх газар биш

Ч.Уранхолбоо: Улс төр бол миний байх газар биш

UBS телевизийн Votemongolia 2020 нэвтрүүлэгт дуучин Ч.Уранхолбоо “Хүүхэд хүчирхийллийн эсрэг” дуу хоолойгоо өргөхөөр оролцсон. Тус нэвтрүүлгийн үеэр дуучин Анугийн хэлсэн үгийг хүмүүс зургийн хамтаар эвлүүлэн сошиалд түгээж, “сонгуульд нэр дэвших нь” хэмээх сэтгэгдлүүд цахим орчинд тархаад байсан.

Urankholboo-н зураг.

Харин дуучин бүсгүй "Уучлаарай Албан ёсоор хариулт өгмөөр байна Улс төр бол миний байх газар биш гэж би өнөөдрийн байр суурьнаас үзэж байгаа тул иймэрхүү олныг илтэд турхирсан элдвийн нэр ус зураг хөргийг минь ашигласан постонд итгэхгүй байхыг хүсье.  Харин улс орон, эх нутаг, байгаль орчин, эх орны маань ирээдүй хойч болсон бяцхан үрсийн аюулгүй байдал,эмэгтэйчүүд ард иргэддээ ээлтэй,үзэл бодол төлөвшсөн, бодитоор хийж бүтээх улс төрчдийг дэмжинэ гэдгээ Чулуунбаатар овогтой Уранхолбоо миний бие хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.