Амралтын өдрүүдэд 27 хүн хүнд, хөнгөн гэмтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т амралтын өдрүүдэд нийт 463 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна.



Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 126 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.