“Binance” Дубайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар ажиллаж байна

“Binance” Дубайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар ажиллаж байна

Крипто биржийн үйлчилгээ үзүүлэгч “Binance Holdings” компани Дубайд үйл ажиллагаа явуулах лиценз авахаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээллээ.

Тус компани Бахрайны Төв банкнаас крипто хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө аваад байгаа аж. Харин Дубайд нэвтэрснээр дэлхийн томоохон крипто компаниудыг татахад нөлөөлнө гэж үзжээ.

Арабын Нэгдсэн Эмират улс I улирлын эцсээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд үйл ажиллагааны лиценз олгохоор төлөвлөж байгааг өнгөрсөн сард “Bloomberg” мэдээлж байсан юм.