
Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд ойн хөнөөлт шавж Шинэсний шилмүүс хуйлагч, Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй утаат, үүргийн шүршигч багаж ашиглан долдугаар сарын 4-8-ны өдөр устгах ажил хийж гүйцэтгэхээр болсон.
Иймд тухайн газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн хортон шавж устгалд ашиглах хорын нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: БОАЖЯ