ЗГ: Инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ

ЗГ: Инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц,
  • Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө,
  • Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, зарцуулалтын талаар,
  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц,
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.