Өнөөдрөөс тэгш сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлав. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр


Энэ зохицуулалт есдүгээр сарын 3-д дуусаж, өнөөдрөөс жолооч нар хөдөлгөөнд хэвийн оролцоно.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн: “Манай хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа, импортолсон тээврийн хэрэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдсан нь бага.

Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Иймд машинууд 8.7 км/цагийн хурдтай болж ачаалал ихэссэн” гэсэн юм.

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө орон нутгаас олон иргэд нийслэлд түр ирдэг нь замын хөдөлгөөнийг ихэсгэдэг юм.