Их Британийн шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн "сүйрэл" хүлээж байна

Их Британийн шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн "сүйрэл" хүлээж байна


Их Британи даяар аж ахуйн нэгж, айл өрхүүд засгийн газрын тусламжгүйгээр өвлийг давахгүй гэдгийг анхааруулж байна.  Энэ нь ирэх долоо хоногт сонгогдох  Ерөнхий сайдыг  асар том сорилт хүлээж байгааг харуулав.  Олон сарын турш Их Британи манлайлах нэгэнгүй, эрчим хүчний төлбөрийн өсөлтөөс үүдэлтэй хүмүүнлэгийн хямралтай нүүр тулсан.

Борис Жонсон долдугаар сард албан тушаалаа орхино гэдгээ мэдэгдсэнээс хойш эдийн засгийн өсөлтийн төлөв суларсан.  Хүнс, шатахууны үнэ өсөхийн хэрээр жилийн инфляци 10 хувиас давж байна.  Амьжиргааны өртөг нэмэгдэж байгаад иргэд бухимдсан. Боомт, галт тэрэг, шуудангийн өрөөнд ажилладаг хэдэн зуун мянган ажилчдыг ажил хаяхад хүргэв. 

Их Британийн фунт стерлинг 2016 оны "Brexit"  санал асуулгын дараах хамгийн муу хэмжээндээ хүрч, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ам.доллартай харьцах хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Их Британийн нөхцөл байдал сайжрахаас илүү улам дордож магадгүй юм.  Эрчим хүчний хямрал эрчимжиж байгаа тул инфляци 13 хувь хүртэл өснө гэж Английн Төв банк таамаглаж байна.  "Citigroup" 2023 оны эхээр Их Британид инфляци 18 хувьд хүрч дээд цэгтээ хүрч магадгүй гэж тооцоолж байгаа. Харин  "Goldman Sachs" байгалийн хийн үнэ одоогийн түвшинд хэвээр байвал 22 хувьд хүрч болзошгүйг анхааруулж байна. Борис Жонсоны орыг хамгийн их залгамжлах магадлалтай нь Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Сангийн сайд асан Риши Сунак нар юм.

Эх сурвалж: CNN