Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн форумд оролцоно

ОХУ-д зохион байгуулж буй "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит долдугаар чуулган өнөөдөр /2022.09.05/-өөс эхэлж, 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болжээ. Уг эдийн засгийн ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлэх аж.


Чуулганд Мьянмарын Ерөнхий командлагч бөгөөд Ерөнхий сайд Мин Аун Хлаинг, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцоно.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб нар видео холбоосоор оролцогчдод хандан үг хэлэх төлөвтэй байна. Түүнчлэн Путин форумд уригдсан гадаадын удирдагчидтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.