"Осолд өртсөн охины хөл хугараагүй, том шархтай байгаа"

"Осолд өртсөн охины хөл хугараагүй, том шархтай байгаа"

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амсаж 12 настай хоёр хүүхэд гэмтсэн.

Одоогийн байдлаар нэг охин эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Албан эх сурвалжийн мэдээллээр охины хөл хугараагүй ч том шархтай, эмчлүүлж байгаа аж. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй учир хүнд, хөнгөн зэргийг  тодорхойлох боломжгүй гэлээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир өчигдөр мэдээлэл өгөхдөө "Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй. Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шүүх эцэслэн шийднэ" гэв.