Испаничууд пеналтаа алдаж Марокко анх удаа шөвгийн наймд шалгарлаа

Испаничууд пеналтаа алдаж Марокко анх удаа шөвгийн наймд шалгарлаа

"Катар 2022" ДАШТ-ий шигшээ 16 шатны долоо дахь тоглолт Африк тивийн төлөөлөл Марокко болон 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багийн хооронд болоход пеналтаар Марокко хожлоо.

Таамагласны дагуу Испани илүү бөмбөг эзэмшиж, Марокко идэвхтэй хамгаалсан. Маш олон дамжуулсан ч цөөхөн довтолсон тоглолт үндсэн цагт гоолгүй тэнцэв.

Нэмэлт цаг ч үндсэн цагтай ижил өрнөж пеналт цохихоор болсон. Мароккогийн хаалгач Яссин Буну чадварлаг байж хоёр цохилт хааснаар Марокко 3-0 харьцаагаар хожлоо.

Пеналт цохисон байдал:

МароккоГоолИспаниГоол
1Абделхамид СабириПабло Сарабиа
2Хаким ЗиешКарлос Солер
3Билел Эл ХанусСерхио Бускетс
4Ашраф Хакими  
5    

Гарааны бүрэлдэхүүн: