.jpg)
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нам байгуулжээ. Тэрбээр Ардын чуулган намыг үүсгэн байгуулж, түүнийгээ бүртгүүлэхээр өчигдөр /2023.03.14/ Улсын Дээд шүүхэд хандсан байна.
Энэ талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны сайтад "Улсын дээд шүүхэд иргэн Ш.Сайхансамбуугаас 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Ардын чуулган нам /АЧН/ үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна" гэжээ.