Хонконгийн цагдаа нар өнгөрсөн ням гаригт тусгай ажиллагаа явуулж, гэмт хэргийн бүлэглэлийн 155 гишүүнийг саатуулжээ.
Тухайлбал, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан гурван бар, зургаан үүр, мурийтэй тоглоомын дөрвөн газарт гэнэтийн шалгалт явуулсан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр тусгай ажиллагааны үеэр 15-68 насны 86 эрэгтэй, 69 эмэгтэйг саатуулжээ. Хууль сахиулагчдын онцолсноор тэдгээр нь орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд аж.
Гэмт этгээдүүд хууль бусаар зэвсэг эзэмшиж байсан бөгөөд хар тамхины бизнесийнхэнтэй холбоотой ажилладаг байжээ.