Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ


10.00 цагт: Багшийн хөгжлийн ордонд ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол Улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно. Утас: 99058414



10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймагт мал эмнэлэгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ болно. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле болон албаны хүмүүс оролцоно. Утас: 94002420



11.00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай", "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 88080750, 11325044



12.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.



13.00 цагт: Нэгдүгээр эмнэлэгийн хурлын зааланд "Сургалтын эмнэлэг" танилцуулах өдөрлөг болно. Утас: 99073310



16.00 цагт: 33 дугаар сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан иж бүрнээр шинэчлэн тохижуулсан хурлын заалыг сургуульдаа хүлээлгэн өгнө.