Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов өдгөө 78 настай.
Өнгөрсөн бямба гаригт бие нь муудаж эмнэлэгт хэвтжээ. Эмч нарын онцолсноор тэрээр тархиндаа цус харвасан байгаа аж. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй түүний биеийн байдлын талаар элдэв мэдээлэл цацахгүй байхыг охин Лола нь өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Узбекистаны Ерөнхийлөгч 1991 оноос хойш тус албыг хашиж байгаа аж.