Реппэр Крис Брауныг баривчиллаа


Реппэр Крис Брауныг галт зэвсэг хэрэглэн эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Бэйли Каррен “Найзынх нь үнэт эдлэлд хүрсэн гэх шалтгаанаар Крис Браун надад буу тулгасан” хэмээн цагдаад мэдүүлжээ. Каррен ярихдаа “Өнгөрөгч даваа гаригийн орой найзтайгаа ажил хэргийн шугамаар Крис Брауны гэрт очсон. Түүний найзын алмаазан зүүлтийг би сайхан зүүлт байна гээд барьж үзэх гэтэл тэр залуу уурласан. Харин Крис Браун миний нүүрэнд буу тулгаж зайл гэсэн” хэмээн ярьжээ. Болсон явдлын талаар Карен мягмар гаригийн өглөө цагдаад мэдэгдэж цагдаагийнхан Брауныг гэрээс нь очиж баривчилжээ. Мөн түүний гэрт хамт байсан 10 хүнийг баривчлаад байгаа ба тэднийг уг хэрэгт холбогдуулан байцаахаар болсон байна. Браун харш руугаа цагдаа нарыг оруулахаас татгалзсан учир тэд зэвсгийг олохын тулд нэгжлэг явуулах шүүхийн зөвшөөрлийг хүлээх хэрэгтэй болжээ.