Японы Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлэл хийж, Риогийн олимпийн 58 кг-ийн жинд барилдан алтан медаль хүртэж, дөрвөн олимп дараалан түрүүлсэн суут тамирчин Ичо Каориг улсын баатар цолоор шагнах асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдэгдсэн.
Ёшихидэ Суга “Спортын ертөнцөд өмнө нь хэний ч гаргаж байгаагүй амжилтыг эвдсэн олон хүмүүст урам зориг хайрласан хүн бол Ичо Каори” хэмээн тайлбарлажээ.
Энэ шагнал нь мөнгө дагалддаггүй ч Японы хамгийн нэр хүндтэй шагнал аж. Одоогийн байдлаар 23-хан хүн энэ шагналыг гарджээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад " “Итгэж чадахгүй нь. Өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна” гэжээ.