АТМ-ээс мөнгө хулгайлахыг завджээ


Баянгол дүүргийн нутагт Хаан банкны АТМ-ээс мөнгө хулгайлахыг завдсан этгээдийг үйлдэл дээр нь барьжээ. Тухайлбал, өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр 06:38 цагийн үед 17 настай эрэгтэй АТМ-ын нүүрэн талын тагийг эвдэж, мөнгө хулгай хийхийг завдсан байна.

Цагдаагийн байгууллагынхан үйлдэл дээр нь дээрх этгээдийг саатуулж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.