Хулгай хийсэн монгол залуусыг саатууллаа

200976261_700.jpg

Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газар Монгол улсын иргэн А, В, Г- нарт эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгджээ.

Иргэн А, В нарыг Солонгос улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол өнгөрсөн зургаадугаар сард эх орон руугаа буцсан иргэн Г-г эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтэн хэмээн зарлаад байгаа юм байна.

Цагдаагийн газрын мэдэгдсэнээр тэд Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах хоёр компаниас урьдчилсан байдлаар 68 сая вонны үнэ бүхий хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги хулгайлсан нь тогтоогджээ.

Тэд хулгайн гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тухайн компани дээр урьдчилан очиж "Бид гадаадаас ирсэн бизнес эрхлэгчид байна. Танайхаас автомашины хуучин сэлбэг хэрэгсэл их хэмжээгээр худалдан авмаар байна" гэж хэлжээ. Ингэж явахдаа камер хаана байгааг мэдэж аваад, гэмт хэрэг үйлдэхдээ даавуугаар боож эд зүйлийг авсан гэнэ.

Хулгай хийсэн залуус бүгд Солонгос улсад 30 хүртэл хоног зорчих олон удаагийн аялал жуулчлалын визтэй байсан аж.