Сангийн сайд Б.Чойжилсүрэн асуудал дагуулсаар байна

УИХ-ын шинэхэн гишүүд хэл ам дагуулж, хэлсэн ярьсандаа ороогдох нь их. Түүний нэг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн болоод байна.


УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ чухал цаг үед Сангийн сайдын хэлсэн ярьсан бүхэн олны анхаарлын төвд буй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан хамтын тэтгэврийн хуулийг засгийн газраас төсвийн хэмнэлтийн хүрээнд буцаахаар оруулж ирсэн. Эл үндэслэлээ Сангийн сайд тайлбарлахдаа “Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэй, талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” тайлбар өгсөн нь олны гайхширлыг төрүүлээд байгаа юм. Харин намынхан нь “УИХ-ын гишүүн байхдаа юу ч дуугардаггүй байсан Б.Чойжилсүрэн сайд болсон хойноо гэнэт хэлд орж байгаа нялх хүүхдээс ч дор юм ярьж, намын нэр хүндийг хөлдөө чирч байна. Хэлсэн ярьсандаа дандаа ороогдох юм” хэмээн бухимдлаа цахим хуудас, сошиалаар илэрхийлсээр байна.