Банк дээрэмдсэн хүмүүсийг саатуулжээ

Өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах “Хаан банк”-ны салбарт буу болон хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдаж, 20 гаруй сая төгрөг болон ажилчдын гар утсыг дээрэмдсэн хэрэг гарсан.


Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас хагас сар гаруй хугацаанд шалгаж, зэргэлдээ аймгуудын цагдаагийн албадтай хамтран ажлын хэсэг гарган эрэн сурвалжилж байсан юм. Улмаар дээрмийн хэргийн сэжигтнүүдийг өчигдөр буюу 9-р сарын 6-ны орой зэргэлдээх аймгаас баривчилж саатуулан шалгаж эхэлсэн байна. Хэргийн сэжигтнүүд нь Дорноговь аймгийн харьяат 19-22 насны эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр эрэгтэй байсан талаар эх сурвалж мэдээллээ.