Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд гал түймэр, осол аваар харьцангүй бага байжээ.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт амьдаргадг иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийнхан шуурхай ажиллаж түймрийг унтраажээ.