Валют солиулах цэгээр үе үе хуурамч мөнгөн тэмдэгт солиулах тохиолдол бий. Валют солиулах цэг ажиллуулж байгаа хүмүүс мөнгөн тэмдэгтийг сайн ялгадаг, нууцлалыг сайн мэддэг учир шуурхай илрүүлж байна. Баянзүрх дүүргийн иргэн 47 настай эрэгтэй Ө өчигдөр 10.30 цагийн орчимд хуурамч юань солиулах гэж байгаад баригджээ. Тэрбээр Голомт банкны салбарт дөрвөн ширхэг 100-тын дэвсгэрт солиулах гэж хандсан нь хуурамч байсан аж.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнжжд үргэлжлүүлж шалгаж эхэлжээ.