УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар С.Батбаатарыг томилжээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатарыг томилжээ.


С.Батбаатар сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан, "Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, "Ардын эрх" , "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, албаны дарга, орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Спортын Сэтгүүчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан юм. Аливаа ажилд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг, сэтгүүл зүйн салбартаа тэргүүлэгч,сэтгүүлч С.Батбаатарт амжилт хүсье.