Мэндчилгээ
MGLPRESS.MN Цахим хуудсаар зочилж, мэдээллийн хурдтай хөл нийлэн алхаж буй таньд энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгүүл зүйн салбарт асар хурдтай нэвтэрч, мэдээлийг шуурхай түгээж, олны сонорт хүргэж буй хэрэгсэл сайт болон сошиал ертөнц гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Энэ цаг үед бидэнд техникийн дэвшилтэд технологи, техник хэрэгсэл, мэдээлэл авах боломж, цар хүрээ нээлттэй байна. Гагцхүү энэ боломжийг хүн хэрхэн ашиглаж, яаж амжилт олох вэ, өөрт хэрэгтэй мэдээллийг хаанаас, юунаас авах гэдэг сонголт таны өмнө тулгардаг байх. Мэдээллийн их урсгалыг далай, өөрсдийгөө усан онгоц гэж төсөөлвөөс чиглүүлэгч луужин нь мэргэжлийн чадварлаг сэтгүүлч, баг хамт олон юм.Сэтгүүлч хэмээх энэ эрхэм мэргэжил эзэмшсэн хүний дээдэлж, үйл хэрэгтээ заавал мөрдөх ёстой зарчим нь үнэнийг тэнцвэртэй мэдээлж, баялаг бүтээгч, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагчдыг дэмжих гэж манай хамт олон үздэг. Тиймээс ч бид ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ уриатай ажилладаг. Дэлхийтэй хөл нийлэн алхаж, мэдээллийн урсгалаас сувд шүүрдэх боломжийг MGLPRESS.MN сайтын хамт олон олгож, луужингийн үүргээ нэр төртэй биелүүлэх болно.
ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ
MGLPRESS.MN САЙТЫН ХАМТ ОЛОН