Хамтдаа хөгжицгөөе

Цахим хуудас болон сошиалаар дэлхийтэй хөл нийлэн алхаж, уншигч таны эрэлт хэрэгцээг хангасан мэдээлэл түгээж буйдаа MGL.WORLD сайтын хамт олон талархаж байна. Мэдээлэл хувь хүн хийгээд нийгэмд ямар үнэ цэнэтэйг хүн бүхэн мэдэж, өдөр тутмын амьдралдаа өргөн цар хүрээтэй ашигласаар байна. Техник, технологи асар хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй ч хүн өөрөө тэр өөрчлөлт, хурдыг бий болгож, бас илүү ихийг шаарддаг. Тэр шаардлагыг биелүүлэхийг хичээн ажиллаж буй манай хамт олон Санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, Хөрөнгийн зах зээлийн шинжээч, нийтлэлч Д.Ангар, улс төр, эдийн засгийн нийтлэлээрээ сэтгүүл зүйн салбарт танигдсан нийтлэлч, сэтгүүлч М.Түмэннаст, MGL.WORLD сайтын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Х.Оюунсүрэн болон мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн сонирхолтой нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээг хүргэх болно.

Бид салбартаа ёс зүйтэй, шударга үнэнийг эрхэмлэгч байхыг хичээн ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэн, ихийг хийж бүтээж буй салбар бүрийн лидерийг тууштай дэмжин ажиллах болно. Мөн ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ уриандаа нийцүүлэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зорилтод нэвтрүүлэг хийх болно. Бидэнтэй хамт байж, оюуны хүч хөдөлмөрөөр бүтсэн ажлыг минь чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй.


MGL.WORLD САЙТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

Шударга, хариуцлагатай

Тэнцвэртэй мэдээлэх

Мэдээлийг шуурхай түгээх

Зохиогчийн эрхийг дээдлэх

Хараат бус байх

Хүний эрхийг дээдлэх