Канадын парламентын даргын айлчлал эхэллээ

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргад бараалхана.Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Канад сангаас хэрэгжүүлж буй төсөлтэй танилцахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.